Зарлал

Та бүхэн хүссэн зүйлээ мэдэж чадаж байна уу.

E-mail ашиглах


Үндсэн цонх
Имэйлийн нэр, нууц үгээрээ холбогдсоны дараа харагдах цонхны дээд хэсэгт имэйлтэй ажиллах үндсэн хэрэгслүүд байрлана.Үүнд:
  • Archive - И-мэйл архивлах
  • Report spam - Хүсээгүй И-мэйлийг мэдээлэх
  • Delete - Устгах
  • To Do List - Цонхны зүүн талд Bulletins мэдээллийн самбар, ажлын төлөвлөгөө болон шуудангийн дараах хайрцгууд байрлана.
  • Inbox - Ирсэн захианы хайрцаг
  • Drafts - Ноорог захианы хайрцаг
  • Sent Mail - Илгээсэн захианы хайрцаг
  • Trash - Устгасан захианы хайрцаг
  • Starreed - Одоор тэмдэглэсэн
  • Chats - Чат
  • Spam - Хүсээгүй И-мэйл
Шуудангийн хайрцаг бүрийн ард тухайн хайрцган дахь нийт болон Шинэ захианы тоог мэдээлнэ.
Шинээр захиа бичихийн тулд
  1. Compose Mail хэрэгсэл дээр дарна.
  2. Нээгдэх To: талбарт захиа илгээх хаягийг бичнэ.Нэг захиаг хэд хэдэн хүнд зэрэг хаяглах тохиолдолд Add CC болон Add BCC талбаруудад и-мэйл хаягуудыг таслалаар тусгаарлан бичиж өгнө.
  3. Subject талбарт захианы гарчгийг оруулна.
  4. Захианд файл хавсаргах тохиолдолд Attach a file хэрэгсэл дээр дарж, нээгдэх цонхны Browse товчлуур дээр даран файлын нэрийг зааж өгснөөр файл хавсрагдах ба захианы Attachments талбарт хавсаргасан файлын нэр гарч ирсэн байна.
  5. Цонхны үндсэн хэсэгт захиагаа бичээд Send хэрэгсэл дээр дарж захиагаа илгээнэ. Илгээгдсэн захиа нь Sent захианы хайрцагт хадгалагдана. Мөн Save Now командаар хадгалж, Discard командаар дарж татгалзаж болно.
Хариу захиа бичих
Хэрэглэгч нь ирсэн захианы хариуг дараах байдлаар бичнэ.
  1. Inbox буюу ирсэн захианы хайрцгаас захиагаа нээнэ.
  2. Зөвхөн илгээсэн хүнд хариу бичих тохиолдолд Reply дээр дарна. Ингэхэд To талбарт хүлээн авагчийн и-мэйл хаяг автоматаар гарсан байна.
  3. Шаардлагатай гэж үзвэл захианд файл хавсарган илгээж болно.
  4. Цонхны үндсэн хэсэгт хариу бичих захианы эх байрласан байх ба уг захианы дээд хэсэгт захиагаа бичээд Send хэрэгсэл дээр дарж захиагаа илгээнэ.
Захиаг дамжуулах
Хурал зөвлөгөөний зар, сонин хэвлэлийн тойм зэрэг нийтэд хандсан мэдээлэл бүхий зарим захиаг бусдад дамжуулах шаардлага олонтаа гардаг.Энэ тохиолдолд захиаг шинээр хуулж бичилгүйгээр шууд дамжуулан илгээдэг. Үүний тулд:
  1. Inbox ирсэн захианы хайрцагнаас захиагаа нээнэ.
  2. Forward хэрэгсэл дээр дарна.
  3. Нээгдэх цонхны To талбарт дамжуулах захиаг хүлээн авагчийн хаягийг оруулна. Захиаг хэд хэдэн хүнд дамжуулах тохиолдолд Add CC болон Add BCC талбаруудад и-мэйл хаягуудыг таслалаар тусгаарлан оруулж өгнө.
  4. Шаардлагатай гэж үзвэл дамжуулах захианы өмнө захиа нэмж бичиж болно.
  5. Send хэрэгсэл дээр дарж захиагаа илгээнэ.
Захиаг устгах
Шуудангийн хайрцаг дахь хэрэгцээгүй болон вирустай байж болох захиануудыг тухай бүрт устгаж байх шаардлагатай. Захиаг нээгээд Delete товчийг дарж устгана. Хэд хэдэн захиаг зэрэг устгах тохиолдолд захианы өмнө байрлах жижиг дөрвөлжин нүдийг сонгох замаар устгах захиануудыг тэмдэглээд Delete хэрэгсэл дээр дарна.Устгагдсан захианууд устгасан захианы Trash хайрцаг буюу хогийн саванд орно. Траsh хайрцагнаас дээрхийн адил захиаг устгаснаар уг захиа бүрмөсөн устана.
Илтгэл үзэх
Энэ үйл

1 comment: