Компьютерийн бүтэц зохион байгуулалт
Удиртгал
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэн
хугацаанд биеийн хүчний хөдөлмөр , цаг хугацаа , хүч чадлаа хэмнэх
үүднээс төрөл бүрийн машин, техник, багаж хэрэгсэл зохион бүтээсэн
билээ. Харин хүний оюун ухааныг хөнгөвчлөх зорилгоор тооцоолох электрон
машин буюу компьютерийг бий болгожээ. Анхны компьютер 30 тонн жинтэй 2
давхар байшингийн хэмжээтэй асар том байсан бол орчин үеийн компьютер
хорь ч хүрэхгүй шахам кг жинтэй овор хэмжээ багатай болж өөрчлөгджээ.
1946 онд АНУ-д ENIAC нэртэй анхны ТЭМ
бүтээсэн нь 18900 ширхэг электрон ламптай байсан байна. Энэ нь секундэд
5000 үйлдэл гүйцэтгэдэг бөгөөд мэдээллийг хоёртын тооллын системээр
хүлээн авч боловсруулалт хийдэг байжээ. Үүнээс хойш анхны персональ
компьютер болох АТ 8080 бий болж түүнийг сайжруулан АТ 8088 , ХТ 80286 ,
80386, 80486 , 80586 ,Pentium I, Pentium II . Pentium III , Pentium IV
компьютерууд гарч өргөн ашиглагдаж байна. Хамгийн сүүлийн үеийн
компьютеруудын үйлдэл гүйцэтгэх хурд нь нэг секундад 1700 орчим сая
байх болсон нь компьютерийг богино хугацаанд асар хурдацтай хөгжиж
байгаа шинжлэх ухааны харьцангуй залуу салбар болохыг илэрхийлнэ.
Компьютерийн бүтэц
Компьютер нь тенхик хангамж ( Hardware)
ба програм (Software) хоёрын нэгдлээр тодорхойлогдоно. Компьютерийн
өмнө суухад нүдэнд ил харагдаж байгаа биетэй бодитой зүйлсийг техник
хангамж гэнэ. Техник хангамж нь дангаараа ямар нэгэн үйлдэл гүйцэтгэж
чадахгүй .Үүний тулд тухайн төхөөрөмжид тохирсон програмуудын цогцыг
ашигладаг. Эдгээр програмуудыг програм хангамж гэнэ.
Компьютер нь өөр хоорондоо уялдаа холбоо
бүхий хэд хэдэн байгууламжаас бүтэх бөгөөд тэдгээр нь арифметикийн
болон логикийн үйлдлүүдийг хийж чаддаг , их хэмжээний мэдээллийг
боловсруулах ,хадгалах, дурын бодлогын бодолтын эцсийн ба завсрын үр
дүнг хэрэглэгчдэд төрөл бүрийн хэлбэрээр гаргаж өгөх гэх мэт өргөн
боломж нарийн зохион байгуулалттай юм. Компьютер нь дараах үндсэн
хэсгүүдээс тогтоно.
- Процессор ( Processor )
- Дэлгэц ( Display )
- Гар ( Keyboard )
- Дискийн байгууламж ( Disk Driver )
- Нэмэлт төхөөрөмж ( Mouse, Printer , Scanner, Speaker . . . )
- Процессор нь компьютерийн бүх үйлдлийг гүйцэтгэх үүрэгтэй микропроцессор буюу CPU ( Central Processing Unit) , тэжээл өгөх үүрэгтэй тэжээлийн блок , програмыг ажиллуулахад ашиглагдах санах ой гурваас тогтоно.
Санах ойг дотор нь тогтмол санах ой (ROM),шуурхай санах ой (RAM), завсрын санах ой (BUFFER) гэж ангилдаг.
ROM буюу тогтмол санах ой нь
зөвхөн унших зориулалттай цөөн тооны системийн програмуудыг хадгалдаг
бөгөөд хэзээч устаж алга болдоггүй. Харин RAM буюу шуурхай санах ой нь
компьютерийг асааснаас хойш ажиллуулсан бүх програмыг хадгалдаг ба
компьютерийг унтраахад бүх мэдээлэл нь устаж алга болдог. Завсрын санах
ой буюу BUFFER нь мэдээллийг оруулах ба гаргах үед түр зуур хадгалахад
зориулагддаг.
- Дэлгэц нь мэдээллийг гаргаж үзүүлэх үүрэгтэй ба хэмжээ ,өнгө , нягтрал, цэгийн тоо зэргээрээ бие биенээсээ ялгагдана.
- Гар нь гаднаас мэдээлэл оруулах үүрэг бүхий товчлууруудаас тогтоно. Гарны товчлууруудыг гүйцэтгэх үүргээр нь үндсэн товчлуур, тусгай товчлуур, функциональ товчлуур , удирдлагын товчлуур , тооцооны товчлуур гэж 5 ангилна. Үндсэн товчлуурт үсэг , цифр ,үйлдлийн тэмдэг , хаалт , хашилт зэрэг товчлуурууд орно. Тусгай товчлуур нь үндсэн товчлуурыг эмжин байрладаг бие даан ямар нэгэн үйлдэл гүйцэтгэж мэдээлэл оруулах боломжгүй бусад товчлууртай хослон хэрэглэгддэг товчлуурууд орно. Функциональ товчлуурт F1-F12 хүртлэх товчлуур орох бөгөөд эдгээр нь тухайн ажиллаж байгаа програмаасаа хамааран үүрэг нь өөр өөрөөр тодорхойлогддог байх юм.Удирдлагын товчлуурт заагч буюу курсорыг удирдах үүрэгтэй сумтай товчлуурууд home, end,PageUp,PageDown товчлуурууд орно. Тооцооны товчлуурт NumLock товчлуурыг дарахад идэвхжих товчлуурууд орох ба эдгээрийг тооны машины үүргээр ашиглаж тооцооллыг гүйцэтгэнэ.
- Дискийн байгууламж нь мэдээллийг хадгалах үүрэгтэй . Мэдээллийг хадгалах багтаамж , хэлбэрээрээ ялгагдана. Компьютерт уян дискийн байгууламж (FDD), хатуу дискийн байгууламж (HDD), компакт дискийн байгууламжууд (CDD) байдаг. Сүүлийн үед зөөврийн диск (Flash)-ийг өргөн хэрэглэдэг болсон.
- Нэмэлт төхөөрөмж: Компьютерт нэмэлт байдлаар залгагдаж байгаа бүх төхөөрөмжүүдийг нэмэлт төхөөрөмж гэнэ. Үүнд: Хулгана (mouse), принтер (printer) , скайнер (scanner) , чанга яригч (speaker) ...
Компьютерийн дээрх төхөөрөмжүүдийг оруулах, боловсруулах , гаргах , хадгалах төхөөрөмж гэж ангилан авч үзэж болно.
Оруулах төхөөрөмж: Гар, хулгана, скайнер
Боловсруулах төхөөрөмж: Микропроцессор , санах ой
Гаргах төхөөрөмж: Дэлгэц, принтер , чанга яригч
Хадгалах төхөөрөмж: Төрөл бүрийн дискүүд орно.
Компьютерт оруулах төхөөрөмжөөр орж
ирсэн мэдээллийг боловсруулах төхөөрөмжөөр дамжуулан гаргах эсвэл
хадгалах төхөөрөмжүүд рүү шилжүүлнэ.
Компьютерт мэдээллийг дүрслэх
Компьютерт мэдээллийг дүрслэх үндсэн
хэлбэр нь хоёртын тооллын систем юм. Энэ нь 0 эсвэл 1 гэсэн цифрүүдээс
тогтох дарааллыг үүсгэнэ. Ямар нэгэн мэдээлэл компьютерт файл хэлбэрээр
хадгалагддаг.
Мэдээллийг хэмжих нэгж
Компьютерт мэдээллийг хэмжих хамгийн бага нэгжийг бит гэнэ. Бит нь 0 эсвэл 1 гэсэн цифрээс тогтоно.
1 Bit =0 эсвэл 1 Bit =1
1 Byte=8 Bit
1 Kilobyte=1Kb=1024 byte=210 bit
1 Megabyte=1Mb=1024Kb=220 byte
1 Gegabyte=1Gb=1024Mb=230 byte
гэсэн үндсэн нэгжүүдийг ашиглан мэдээллийг хэмжинэ.
BIOS гэж юу вэ?

Энэ нь basic input/output
system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай BIOS нь
микросхем дээр тусгайлан бичсэн програм бөгөөд персонал компьютер дахь
микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г
ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт
холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар
хулгана боон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг
байна.
Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM
(electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх
микропроцессорт хандах боломжтой програм юм.Санах ойн хэмжээ нь 128к
байдаг юм. Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн
Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд
тохиолддог.BIOS-нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер
худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.
BIOS ямар үүрэгтэй вэ?
BIOS-ын биелүүлдэг олон функцүүдийн нэг
бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад
системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах
төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл
бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж motherboard дээр суурилагдсан
тогтмол санах ой болох (RAM) д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ.
Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн
гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний програмуудын
аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний
шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test)
гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж элемент
гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор өөрөө
гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.
BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS- оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал :
BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр
BIOS ийг үйлдвэрлэсэн он
Процессорын нэр хурд
Setup програм руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)
Системийн тэмдэгт буюу BIOS –г эсвэл motherboard-ийг үйлдвэрэлсэн компанийн барааны тэмдэг.
Системийн тухай мэдээлэл
BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. Үүнд:
Processor(Процессорын (CPU)төрөл):
Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн"Installed" эсвэл "Integrated"гэсэн тодотголтой байдаг.
IDE/ATA Drives: Энэ нь компьютерт
суурилагдсан primary master, primary slaveэсвэл secondary master,
secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг
таны компьютерийн хатуу дискний хэмжээ төрлийг харуулдаг байна.
Үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640к байдаг.
Өргөтгөсөн санах ойн хэмжээ:
Cache-ийн хэмжээ.
Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг.
Display –ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцийн талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.
Display –ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцийн талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.
Serial ports: Энэ бол таны компьютерийн
оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм.
Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг.
Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллель(I/O LPT)
Портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим үед 278h, 3BCh гэсэн хаягтай байдаг.
CMOS BIOS
BIOS-ийн үүргийг дэлгэцэнд харуулах мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм.
Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй
байхын тулд BIOS-ын микросхемийн 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба
энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд
компьютерийн setup-ын програмыг ажиллуулна.
ROM BIOS дотор дараахь ПХ-ууд багтдаг:
- POST (Power On Self Test) – Тэжээл асмагц өөрийгөө шалгах. Компьютерийн BIOS ПХ нь тэжээл асмагц орчин тойрондоо байгаа бүх төхөөрөмжүүдээ шалгаж, ямар ямар төхөөрөмж холбогдсон, ажиллагаа нь ямар байгаа зэргийг шалгадаг. Алдаа гарвал хэрэглэгчид мэдээлнэ.
- Boot Up Menu – BIOS ажиллаж дуусмагц үйлдлийн систем (ҮС) ачаалагдаж эхлэхийг Boot Up гэдэг. Энэхүү ҮС хаанаас ачаалахыг сонгох цэс бүхий ПХ байдаг. Жишээ нь Уян диск, Хатуу диск, CD-ROM төхөөрөмжүүдийн алинаас ҮС ачаалж эхлэхийг сонгох
- Power On Security – POST ажиллаж дуусаад ҮС-ийг ачаалж эхлэхийн өмнө шаардлагатай бол нууц үг асууж системд нэвтрэх эрхтэй эсэхийг шалгах ПХ.
CMOS Utility – Компьютерийн үндсэн
тохиргоог хийх, жишээлбэл календарь өөрчлөх, нууц үг өөрчлөх, оролт
гаралтын төхөөрөмжүүдийг тохируулах г.м. Тохиргоонуудыг хийдэг ПХ. Харин
эдгээр тохиргоонуудыг CMOS хэмээх санах ойд хадгалдаг учир ингэж
нэрлэсэн байна.

CPU гэж юу вэ?
CPU буюу Central Processing Unit үгний
товчлол бөгөөд компьютерийн хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Заримдаа
зүгээр процессор ч гэж нэрлэгддэг CPU нь компьютерийн програмыг
ажиллуулагч логик машин гэж тодорхойлогддог. Ерөнхийдөө CPU-н дизайн
болон гүйцэтгэл нь асар хурдацтай өөрчлөгдөж байдаг ч мэдээж үндсэн үйл
ажиллагаа хэвээрээ байдаг нь тодорхой юм. Аливаа компьютерийг худалдан
авахад CPU үзүүлэлт тэр дундаа түүний хурд их чухал байдаг.
CPU ямар харагддаг вэ?
Компьютер доторх эх хавтан дээр байрлах
хамгийн том хэсгийг CPU гэж ойлгож болно. Хэрэв та компьютерийн дотроос
шинэ CPU худалдан авсан бол энэ нь дулаан шингээгч болон сэнсээр
хучигдсан ирдэг. CPU-н сэнс болон дулаан шингээгч их чухал. Эдэнгүйгээр
CPU-н хэт халснаас болж шатаж эвдрэх бүрэн боломжтой. Хэрэв CPU-н
сэнсийг солих гэж байгаа бол их анхааралтай байх нь зайлшгүй юм.
CPU яг юу хийдэг вэ?
CPU нь компьютерийн тань үндсэн
процессор бөгөөд компьютер дээрх бүх үйлдлүүд CPU-ээр дамжигдан
хийгддэг. Хүний биеээр яривал CPU нь компьютерийн тархи юм. Хамгийн
энгийн компьютерийн код бол математик юм. Энгийнээр тайлбарлавал та 2+7
гэсэн үйлдлийг хийх гэж байгаа гэж бодьё л доо тэгвэл танд оролт гаралт
түүнийг гүйцэтгэх процессор хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Оролтыг та
компьютерийн гар дээр 2+7 гэж бичиж оруулснаар хийж энэ нь CPU хэсэгт
бүртгэгдэн анализ хийгдэн гаралт болох 9 хариуг гаргаж ирдэг.
CPU-н хурдыг хэрхэн хэмжих вэ?
CPU хурд нь MHz-ээр мегагерц хэмжигддэг
сүүлийн үед GHz гегагерциэр хэмжигддэг болсон. Ерөнхийдөө бол 900 MHz
хурд гэдэг нь 900 сая эргэлтийг нэг секнудэд хийнэ гэж ойлгож болно.
Тэгэхээр мэдээж хэдий чинээ өндөр хурдтай байна төдий чинээ компьютерийн
гүйцэтгэл өндөр байх нь харагдаж байгаа байх. CPU хурдны талаарх
ойлголтыг зөвхөн үүнд хүрээд хязгаарлаж ойлгож болохгүй. Дээр хэлсэнчлэн
энэ нь зөвхөн нэг секундэд хийх эргэлийн тоог зааж байгаа билээ.
CPU хурд нь хангалттай өндөр төвшинд
хүрж чадсан болохоор үндсэн үйлдвэрлэгчид үндсэн хурданд өөрчлөлт
оруулахгүйгээр түүний ажиллагааг хурдтай болгох арга замыг хайж байсан.
Үүний шийдэл бол давхар цөмт буюу multi-core CPU байсан юм. Шинэ CPU нь
нэг хавтан дээрээ 2, 3, 4 магадгүй түүнээс ч их цөмийг байрлуулан хийж
байгаа юм. Тэгэхээр хэдийгээр өндөр хурдгүй боловчиг олон цөмт CPU нь
хангалттай хурдтай байх боломжтой. Худалдан авалт хийхдээ зөвхөн хурдний
үзүүлэлтийг харахаас гадна core буюу хэдэн цөмтэй гэдгийг анзаараарай.
CPU-н нөөц
CPU нөөц гэдэг нь CPU дээр байрлах маш
бага хэмжээний түргэн хугацааны санах ой юм. CPU нөөцийн санах ой нь их
үнэтэй байдаг нь хязгаарлагдмал хэмжээг л хийх боломжтой учраас үнэтэй
байдаг. CPU нөөц нь CPU байнга шаардаж байдаг санах нөөц буюу датаг
давтах үйлдлийг хийдэг. Илүү их нөөцтэй байвал CPU үндсэн санах ойгоос
мэдээллийг авчрах хурд илүү ихсэх юм. Энэ хурд нь 64 Кb-аас 4Mb бөгөөд
тун удахгүй илүү өргөн багтаамж бүхий нөөц бий болох болно.
CPU-н төрөл
Үндсэн 2 CPU үйлдвэрлэгч дисплей
компьютерийн хэрэглээнд өрсөлддөг нь хүн бүхэнд танигдсан AMD болон
Intel юм. Энэ хоёр үйлдвэрлэгч нь хоёулаа CPU чанараар сайн бөгөөд
хамгийн хүчтэй CPU мөн хямдхан үнэтэй CPU-г ч үйлдвэрлэдэг. Intel-ийн
хувьд хамгийн үзүүлэлт сайтай CPU нь Core 2 Quad хямд үнэтэй нь Celeron
байдаг харин AMD хувьд хамгийн үзүүлэлт сайтай нь Phenom X3 болон Phenom
Quad хамгийн хямд үнэтэй нь Sempron юм.
Танд хэрэгцээтэй байх учраас өргөн
хэрэглэгддэг CPU-н үзүүлэлтүүдийг товч тайлбарлалаа. Тус бүрийн линкэн
дээр дарж үнийн харьцуулалт мэдээллийг аваарай.
AMD X2 (Dual core CPU) = Intel Core 2 Duo
2 цөмт CPU оффис хэрэглээнд зохимжтой.
AMD Phenom X3, AMD Phenom Quad = Intel Core 2 Quad
График дизайн, хүнд эффектийн програмийг ачааллуулах зэрэг мэргэжлийн төвшний хэрэглэгчдэд тохиромжтой өндөр үзүүлэлттэй CPU юм.
AMD Sempron = Intel Celeron
Гэрийн компьютерийн хэрэгцээнд хэрэглэхэд боломжтой. Үнийн хувьд харьцангуй бага.
CPU суурийн төрөл
CPU болгон өөр өөр суурьтай байх бөгөөд
энэ нь эх хавтанд суурилагддаг. Эх хавтан зөвхөн нэг төрлийн CPU суурийг
суулгахаар зохиогдсон байдаг нь хүмүүс худалдан авалт хийхдээ буюу CPU
солихдоо үүнийг сайтар анхаарах хэрэгтэй. Суурийн төрөл нь асар хурдтай
өөрчлөгдөж байдаг нь CPU-н төрөл мөн өөрчлөгдөж байдагтай холбоотой.
Шинэ CPU нь шинэ зохион байгуулалттай байх бөгөөд түүнийг эх хавтанд
суурилуулахын тулд шинэ суурийн төрөл гарч ирдэг. Хэдийгээр CPU нь эх
хавтанд тохирч байлаа ч энэ нь яг ажиллана гэсэн баталгаа байхгүй.
Тэгэхээр үргэлж худалдан авалт хийхээсээ өмнө эх хавтаны ямар CPU дэмжих
үзүүлэлтийг шалгаж байгаарай.
Компьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамж гэдэг нь
бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног
төхөөрөмжүүдийг хэлнэ. Эдгээр нь өөрийн гэсэн нэр, хүчин чадал, онцлог
шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Техник
хангамжийг өөр өөр компаниуд үйлдвэрлэдэг Intel, ASUS, Gigabyte,
Foxconn, Sony, Samsung гэм мэт олон пүүс компаниуд байдаг. Гэхдээ
эдгээр компаниуд ерөнхийдөө нэг стандарттай үйлдвэрлэнэ.
- Оролтын төхөөрөмж (удирдлагын хэсэг)
- Санах ой (дамжуулах хэсэг)
- Төв процессор (боловсруулах хэсэг)
- Эх хавтан, нэмэлт карт (бусад оролт гаралт)
- Гаралтын төхөөрөмж (мэдээлэх хэсэг)
- Хадгалах байгууламж
- Бусад гадаад төхөөрөмж гэсэн хэсгүүдэд хуваагдана.
Компьютер нь мэдээллийг
оролтын төхөөрөмжийн тусламжтайгаар гаднаас оруулж тоон хэлбэрт
шилжүүлэн санах ойгоор дамжин төв процессороор боловсруулагдан хадгалах
төхөөрөмжинд хадгалагдах эсвэл гаралтын төхөөрөмж болох дэлгэцэнд гарах,
принтерээр хэвлэгдэх зэрэг үйлдэл гүйцэтгэгдэнэ. Эдгээр үйлдлийг
удирдах төхөөрөмжөөр удирдана.
Оролтын ба удирдлагын төхөөрөмжүүд
Мэдээллийг компьютерт ямар
нэг хэлбэрээр оруулах, хөрвүүлэх, удирдах үүргийг гүйцэтгэнэ. Гаднаас
оруулж байгаа мэдээлэл нь янз бүрийн хэлбэртэй байх бөгөөд оролтын
төхөөрөмжүүд нь эдгээрийг ямар нэг байдлаар хөрвүүлэн компьютер ойлгох
түвшинд хүргэнэ. Keyboard-гар, Mouse-хулгана, Scanner-скайнер,
Microphone-микрофон, Digital camera-дижитал камер зэрэг нь оролтын
төхөөрөмжүүд болно.
-Keyboard-гар 

Гар нь компьютерийг удирдах, компьютерт
/үсэг, тоо, тэмдэг/ тэмдэгт оруулах үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл
текстийг компьютерт бичиж оруулна. Товчлуурыг нь үндсэн, функциональ,
тоон, хос горимын гэж хуваана. Гар нь процессортой залгагдах оролтын
хэлбэр нь одоогийн байдлаар DIN port, PS/2 port, USB port гэсэн 3-н янз
байна. Сүүлийн үед компьютер дахь гарны залгагдах порт PS/2, USB байна.
Эдгээр хэлбэрүүд хооронд хөрвүүлэгч залгуур байдаг.
-Mouse-хулгана: 

Хулгана нь хэрэглэгч компьютерийг
удирдах болон сонголт хийх зэрэгт хэрэглэгдэнэ. Хулганыг хөдөлгөхөд
дэлгэцэн дээр гүйж байгаа сумыг курсор гэх бөгөөд компьютер ямар үйлдэл
хийж байгаагаас хамаарч хэлбэр нь өөрчлөгдөж байдаг.Хулгана нь
ерөнхийдөө 2 товчлуур 1 гүйлгэгчээс бүрдэнэ. Эдгээр нь өөр өөрийн гэсэн
үүрэгтэй. Процессортой залгагдах хэлбэр нь одоогийн байдлаар Serial
port, РS/2 port, USB port гэсэн 3-н янз байна. Мөн утасгүй радио
долгионоор холбогдох хулгана байдаг. Сүүлийн үед хулганын залгагдах порт
РS/2,USB байгаа.
-Scanner-скайнер
Цаасан
дээр байгаа бэлэн мэдээллийг компьютерт оруулахад ашиглана. Өөрөөр
хэлбэл фото зураг, текст зэрэг цаас дээр байгаа зурган мэдээллийг уншаад
түүнийгээ тоон хэлбэрт шилжүүлж тусгай программын тусламжтайгаар
компьютерт оруулж зурган файл болгон хадгалах үүрэгтэй. Сканнерийн хүчин
чадлыг текст болон зургийг хэдэн dpi буюу нягтралтайгаар татаж байна
гэдгээс хамааран тодорхойлдог. Сканнерийн өнгө ялгаруулалт ихэвчлэн
72-600 dpi байдаг. DPI гэдэг нь dot per inch гэсэн үгнүүдийн товчлол
бөгөөд утгачилан орчуулбал нэг инчэд багтах цэгийн олонлог юм. Жишээ нь
300 dpi сканнер нь нэг инчэд босоо 300 цэг, хөндлөн 300 цэг багтаах
бөгөөд энэ нь нэг инч квадратад 90000 цэг байна гэсэн үг. Сканнер нь
текстийг зураг хэлбэртэй болгодог тул эргүүлэн текст хэлбэр оруулахдаа
ОСR/Optical Character Recognition/ системийг ашиглана. Жишээ нь ийм
төрлийн программ нь FineReader юм. Сканнерийг компьютерт LРТ port, СОМ
port, USВ port зэргийн тусламжтайгаар холбодог. Adobe Photoshop, АdоЬе
Рhоtо Deluхе гэх мэт зургийн программуудаас сканнерт татаж буй зураг
болон текстийг Тwain программаар уншдаг.

Меmогу буюу Санах ой
Санах ой нь компыотерийн
өгөгдлийг микропроцессорт богино хугацаанд хүргэх, командыг түргэн
гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь компьютерийн хурд, хүчин
чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Санах ойг хялбараар
мэдээлэл дамжуулагч, хадгалагч мэтээр ойлгож болно. Санах ой нь өөрийн
гэсэн хэмжээтэй бөгөөд хэмжээг нь byte/bit, byte, kilobyte, megabyte,
gegabyte, нэгжээр хэмждэг. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
- Шуурхай санах ой - RAM (Random Ассеss Меmогу)
- Тогтмол санах ой - ROM (Read Оnlу Меmогу)
- Бусад төрлийн санах ой
RАМ: .


RОМ:

БУСАД САНАХ ОЙ:
Бүх төрлийн хадгалах байгууламжууд бусад төрлийн санах ойд хамрагдана.
Өөрөөр хэлбэл диск төхөөрөмжүүд нь мэдээлэл хадгалах, дамжуулах үүрэг
гүйцэтгэнэ. Эдгээрийг санах ой гэхээсээ илүү хадгалах байгууламж гэнэ.
СРU буюу Микропроцессор

Компьютер болгонд СРU сhiр
буюу микропроцессор байдаг. Тэр нь мэдээллийг боловсруулж үр дүнг
гаргадаг бөгөөд компьютерийн хамгийн гол төхөөрөмж буюу тархи нь юм.
Микропроцессорыг үйлдвэрлэдэг Intel, АМD, Се1егоn, Cyrix г.м фирмүүд
байдаг. Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Реntium I,
Реntium II, Реntium III, Реntium IY, Реntium D, Xeon, Dual 2 Core, Core
2 Dua төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд
процессорын хурд илүү болж, ингэснээр үйлдлийг богино хугацаанд
гүйцэтгэх юм. Микропроцессорынмэдээлэл боловсруулах хурдыг МНZ нэгжээр
хэмжих ба энэ хурд нь их нэмэгдсээр цаг хугацаа өнгөрөх тутам
шинэчлэгдэж улам боловсронгуй болсоор байна. Манай улсад Intel фирмийн
СРU хамгийн өргөн хэрэглэгдэж байна. Тухайн компьютерийг СРU-ны нэрээр
нь нэрлэдэг.
Мotherboard Эх хавтан ба нэмэлт картууд
Мotherboard буюу эх хавтан
нь компьютерийн системийн гол элементүүдийг агуулдаг бөгөөд
микропроцессор, санах ой, диск төхөөрөмж, оролт гаралтын төхөөрөмж
зэргийг хооронд нь холбож өгдөг чухал төхөөрөмж нь юм. Гэхдээ эдгээр
төхөөөрөмжүүдээс оролт гаралтын төхөөрөмжүүд нь нэмэлт картаар
холбогдоно. Мotherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг Onboard гэж нэрлэдэг.
Expansion slots:
Мotherboard дээр байрлах дотоод модем, дэлгэц, дотоод сүлжээ, дууны
зэрэг картуудыг суулгадаг суурийг хэлдэг. Энэ нь ISА, АМR, АGР, РСI slot
зэрэг төрлүүдтэй. Сүүлийн үед РСI slot их хэрэглэж байгаа ба РСI нь СРU
буюу процессор, санах ойтой шууд холбогддог бөгөөд үүгээрээ бусад
bus-тай харьцуулахад процессороос РСI bus дээр суусан картын хооронд
өгөгдлийг хурдан дамжуулдаг.
Нэмэлт картууд:
Өөр өөрийн гэсэн онцлог үүрэгтэй, бие даасан оролт гаралтай
төхөөрөмжүүдийг хэлнэ. Картууд нь Мotherboard дээр Expansion slot
ашиглан суурилна.
Гаралтын төхөерөмж

Микропроцессорын
боловсруулсан мэдээллийн үр дүнг ямар нэгэн хэлбэрээр бидэнд хүргэж
ойлгуулдаг төхөөрөмжүүд энд багтана. Эдгээр нь голдуу гадаад
төхөөрөмжүүд юм.
а) Дэлгэц- Моnitor Дэлгэц
нь мэдээллийг дүрс хэлбэрээр харуулах, гаргах үүрэгтэй. Процессорын
хийж байгаа бүх үйлдэл, диск төхөөрөмжүүд дээрх файл, программуудыг
мониторын тусламжтай харна. Desрlау (дисплей) нь мониторын экран бөгөөд
хар-цагаан, өнгөт, шингэн кристалл зэрэг төрлүүдтэй байдаг. Өнөө үед
ихэвчлэн VGА (Vidео Graphics Adapter), SVGА (Super Vidео Graphics
Adapter) зэрэг дисплейг хэрэглэхээс гадна LCD буюу шингэн кристалл
дисплей бүхий монитор хэрэглэж байна. Дэлгэцийг овор хэмжээнийх нь хувьд
инч нэгжээр хэмждэг. Хэдэн өнгөөр хэр сайн өнгө ялгаруулалт хийж
байгаагаар нь resolution буюу өнгөний үзүүлэлтийг тодорхойлно.
б) Хэвлэгч- Printer Боловсруулсан
мэдээллийг цаасан дээр буулгахад зориулагдсан төхөөрөмж. Хэвлэгч нь
өнгөт, хар гэсэн төрлүүдтэй. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь
dot-matrix буюу матрицын принтер, inkjet буюу чернилэн хортой принтер
мөн сүүлийн үед өргөн нэвтэрч буй laserjet буюу лазерийн принтер гэх
зэргээр ангилдаг. Мөн фото зураг хэвлэхэд зориулагдсан PhotoPrinter
байдаг.
в) Өсгөгч-Speaker Компьютерт
байгаа дуу авиаг сонсоход зориулагдсан төхөөрөмж. Сүүлд Speaker-ийг
сайжруулан Subwoofer гэдэг төхөөрөмжийг илүү их хэрэглэх болсон. Энэ
төхөөрөмж нь дуу авианд шүүлт хийдэг. Өсгөгчөөс гадна чихэвч ашиглаж дуу
сонсох боломжтой.
Дискийн байгууламж
Дискийн байгууламж нь хэд ч байж болох
бөгөөд голдуу (C:),(D:) /hard disk/, (A:),(B:) /Floppy/, (E:) /CD-ROM/,
F.G гэх мэт /flash disk,memory card/ байдаг. Хэрвээ хатуу дискээ
(C:),(D:),(E:) гэж 3 хуваах юм бол (F:)/CD-ROM/, G,H,I / flash
disk,memory card/ гэх мэт өөрчлөгдөн цааш үргэжилнэ. Хатуу дискийн
хэмжээ их байх тусам олон дискийн байгууламж үүсгэж болно.
Хадгалах төхөөрөмж нь:
Хатуу диск /HDD Hard Disk Drive/

Уян диск /FDD Floppy Disk Drive/

флаш диск- мемори карт

Compact диск
/ CD Compact disk /

Эдгээр нь бүгд тус тусдаа өөрийн гэсэн
хэмжээтэй байна. Хамгийн том мэдээлэл агуулагдаж болох төхөөрөмж нь
хатуу диск юм. Дискийн төхөөрөмж нь дискэн дээр бичигдсэн өгөгдлийг
унших, бичих үүрэгтэй. Дискэн дээр өгөгдөл нь тойрог хэлбэрээр бичигдэх
ба үүнийг нь зам гэж нэрлэдэг.
Floppy drive (Уян диск хөтлөгч) 

Уян диски хөтлөгч болон диск нь
компьютерийн ууган төхөөрөмжүүдийн нэг юм. Уян диск хөтлөгч нь хамгийн
энгийн хямдхан төхөөрөөмж нь юм. Түүний үндсэн үүрэг зориулалт уян
дискнээс мэдээлэл унших, бичих зориулалттай төхөөрөмж юм. Мэдээллийг
цахилгаан соронзон аргаар уян дискэнд бичдэг. Энэ төхөөрөмжийн нэрийг
А,В гэж нэрлэнэ.
Сүүлийн үед CD, DVD, Flash гэсэн илүү давуу талтай дискнүүд хэрэглэж байгаа боловч уян диск хөтлөгч болон диск нь олон жил компьютерт хэрэглэгдэж ирсэн тэр байр сууриа алдаагүй л байна. Энэ диск хөтлөгч нь хуучин үйлдлийн системүүдийг компьютерт шинээр суулгах, системийн файлуудыг хадгалах, компьютерийг ажилд бэлтгэх үед их өргөн хэрэглэдэг. Уян дискийг хэмжээгээр нь 2 багтаамжаар нь 4 ангилдаг. Хэмжээний хувьд 3,5 болон 5,25 инч, багтаамжийн хувьд 1,44мб, 2,88мб, 360 кб, 1,2 мб гэсэн 4янз байдаг. Уян дискийг сүүлийн үед цөөхөн тооны хэрэглэж байгаа.
Сүүлийн үед CD, DVD, Flash гэсэн илүү давуу талтай дискнүүд хэрэглэж байгаа боловч уян диск хөтлөгч болон диск нь олон жил компьютерт хэрэглэгдэж ирсэн тэр байр сууриа алдаагүй л байна. Энэ диск хөтлөгч нь хуучин үйлдлийн системүүдийг компьютерт шинээр суулгах, системийн файлуудыг хадгалах, компьютерийг ажилд бэлтгэх үед их өргөн хэрэглэдэг. Уян дискийг хэмжээгээр нь 2 багтаамжаар нь 4 ангилдаг. Хэмжээний хувьд 3,5 болон 5,25 инч, багтаамжийн хувьд 1,44мб, 2,88мб, 360 кб, 1,2 мб гэсэн 4янз байдаг. Уян дискийг сүүлийн үед цөөхөн тооны хэрэглэж байгаа.
Hard disk (Хатуу диск)
Хатуу диск нь компьютер дээрхи бүх
программ, өгөгдлүүдийг хадгалдаг үндсэн төхөөрөмж юм. Хатуу дискийн
төхөөрөмж нь мэдээлэл бичих, унших толгойнуудтай байна. Хатуу диски нь
нэг ёсондоо компьютерийн агуулах сав юм. Хатуу дискийн гол үзүүлэлт бол
багтаамж ба хурд юм. Энэ мөн компьютерийн гол үзүүлэлтүүдийн нэг болдог
юм.
Өнөө үеийн хатуу дискүүдийн багтаамж нь хэдэн арван гигабайт (Gb) болсон ба тэр ч бүү хэл терабайтаар (Tb) хэмжигдэх болсон. Хатуу дискийг ажиллаж байхад нь түүний дохиоллын гэрэл асдаг. Компьютерийн нүүрэн талд жижиг гэрэл байнга анивчиж байдаг. Энэ үед компьютерийг гэнэт тэжээлээс салгахгүй байх хэрэгтэй.
Өнөө үеийн хатуу дискүүдийн багтаамж нь хэдэн арван гигабайт (Gb) болсон ба тэр ч бүү хэл терабайтаар (Tb) хэмжигдэх болсон. Хатуу дискийг ажиллаж байхад нь түүний дохиоллын гэрэл асдаг. Компьютерийн нүүрэн талд жижиг гэрэл байнга анивчиж байдаг. Энэ үед компьютерийг гэнэт тэжээлээс салгахгүй байх хэрэгтэй.
CD-ROM хөтлөгч ба CD 

Энэ төхөөрөмж нь мөн мэдээллийг
хадгалах, зөөх зориулалттай төхөөрөмж юм. Их багтаамжтай тогтмол шинжтэй
мэдээллийг хадгалахад тохиромжтой юм. Тухайвал: Толь бичиг, кино, дуу
гэх мэт. Сүүлийн компьютерууд бүгд CD уншдаг төхөөрөмжүүдтэй ирдэг
болсон. Эхний үед түүн дээрх мэдээллийг зөвхөн уншиж ашиглаж байсан.
Түүнээс биш арилгах болон дахиж бичих боломжгүй байсан. Өнөө үеийн CD,
DVD нууд бол бичиж, арилгаж, уншиж болдог болсон. Энэ төрлийн дискийг
ерөнхийд нь гурав хуваадаг.
·Эхнийх нь зөвхөн уншдаг CD,
· Хоёр дахь нь нэг удаа бичээд олон дахин уншиж ашигладаг CD,
· Сүүлийнх нь олон дахин бичиж, олон дахин арилгаж болдог CD гэж хуваагдаг.
Сүүлийн хувилбар нь хамгийн их ирээдүйтэй юм. Харин одоохондо бусад CD ийг бодвол арай илүү үнэтэй байна. Compact диск нь 120мм диаметртэй байдаг. Compact диск-ны мэдээлэл хадгалах хэмжээ нь 650мб бөгөөд энэ нь 250000текст эсвэл 7000 зураг дүрс багтах боломжтой. Compact диск нь хамгийн их өргөн хэрэглэдэг хадгалах төхөөрөмж бөгөөд дуу, видео, кино,зураг, тоглоом болон ном сэтгүүлийг хүртэл CD-д бичиж гаргасан байдаг.
·Эхнийх нь зөвхөн уншдаг CD,
· Хоёр дахь нь нэг удаа бичээд олон дахин уншиж ашигладаг CD,
· Сүүлийнх нь олон дахин бичиж, олон дахин арилгаж болдог CD гэж хуваагдаг.
Сүүлийн хувилбар нь хамгийн их ирээдүйтэй юм. Харин одоохондо бусад CD ийг бодвол арай илүү үнэтэй байна. Compact диск нь 120мм диаметртэй байдаг. Compact диск-ны мэдээлэл хадгалах хэмжээ нь 650мб бөгөөд энэ нь 250000текст эсвэл 7000 зураг дүрс багтах боломжтой. Compact диск нь хамгийн их өргөн хэрэглэдэг хадгалах төхөөрөмж бөгөөд дуу, видео, кино,зураг, тоглоом болон ном сэтгүүлийг хүртэл CD-д бичиж гаргасан байдаг.
DVD |
DVD нь бидний сайн мэдэх CD буюу компакт
дисктэй маш төстэй бөгөөд хэд дахин их хэмжээний мэдээллийг
агуулдгаараа онцлогтой. Компакт диск нь бүрэн хэмжээний уран сайхны
киноны дүрсийг оролцуулахгүйгээр зөвхөн дууг нь бичихэд хүрэлцдэггүй
байна.
Уран сайхны киноны үргэлжлэх хугацаа нь
90 минут болон түүнээс дээш байдаг билээ. Ингээд киноны дүрс, киностудид
орчин тойрны дуу авианы систем (театрт хэрэглэгддэг), киноны текст
(субтитл) хадгалах зай, телевизор болон компьютерийн дэлгэцэнд таарсан
дүрслэлийн 4:3 форматаас гадна 16:9 (киноны) формат зэргийг бүгдийг
багтааж чадах мэдээллийн өндөр
багтаамж бүхий диск шаардлагатай болжээ. Улмаар DVD-ийн мэдээллийн
замуудыг CD-нийхээс ойрхон байрлуулах замаар уг асуудлыг шийдвэрлэж
CD-ээс илүү, их хэмжээний мэдээллийг агуулж чадах дискийг гаргаж авсан
байна.
Ердийн компакт дискийн мэдээллийн багтаамж нь 650 Мегабайт буюу 75 минутын дууны клипийг бичиж болдог бол DVD төхөөрөмжийн 2 давхарга бүхий 2 талд 17Gb хүртэлх кино, дууны клип зэрэг мэдээллийг хадгалах боломжтой.
Анх 1997 оны 9 сард Дисней студи өөрийн бүтээгдэхүүнүүдийг DVD дээр гаргах тухайгаа зарласан юм. DVD нь MPEG стандартыг ашигладаг байна. DVD дээр голчлон кино, тоглоом, концерт, компьютерийн үйлдлийн системүүд бичигддэг.
Ердийн компакт дискийн мэдээллийн багтаамж нь 650 Мегабайт буюу 75 минутын дууны клипийг бичиж болдог бол DVD төхөөрөмжийн 2 давхарга бүхий 2 талд 17Gb хүртэлх кино, дууны клип зэрэг мэдээллийг хадгалах боломжтой.
Анх 1997 оны 9 сард Дисней студи өөрийн бүтээгдэхүүнүүдийг DVD дээр гаргах тухайгаа зарласан юм. DVD нь MPEG стандартыг ашигладаг байна. DVD дээр голчлон кино, тоглоом, концерт, компьютерийн үйлдлийн системүүд бичигддэг.
No comments